Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-06-29 15:33:52

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр гол үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Мөн түүнчлэн Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Их Хянганы нуруунаас эх авсан Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см давсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул гол мөрний сав дагуу нутаглаж буй малчид ард иргэдийг үер усны аюулаас  сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-06-29


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй