Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-07-02 14:26:30

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай, Онон, Хэрлэн, Халх, Хархираа зэрэг голууд  үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 3-нд Хараа гол Дархан хот, Ерөө гол Дулаанхаан сум, Онон гол Дадал сум Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 9-15 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.   

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-07-02


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй