Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-07-05 13:23:35

2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Чулуут, Урдтамир, Хойттамир, Хөгшин Орхон, Түй, Байдраг, Цагаантуруут, Онги болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 40-175 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 25-75 см, Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Сэлбэ, Шарын гол, Урдтамир, Балж, Онон, Хэрлэн, Халх, Байдраг, Шаргалжуут, Хархираа зэрэг голууд  үерийн түвшинг 10-35 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар 6-нд Хархорин, Өлзийт сум орчимд Орхон голын усны түвшин 10-80 см, Чулуут гол Өндөрулаан сум орчимд 25 см, Түй гол Богд сум орчимд 25 см, Онги гол Арвайхээр сум орчимд  5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-07-05


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй