![](/uploads/202107/news/thumb/a7ce93fbbc338cdc99da2b87544c8c6f_x3.jpg)
2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Алтай нуруунаас эхтэй Ховд, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Увс нуурын савын Хархираа, Хангай нурууны өврийн Байдраг, Онги арын Идэр, Орхон голын эх болон адгаар үерийн түвшинг 10-45 см даван үерлэж байна.
Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс хамааран гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-07-09
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.