![](/uploads/202107/news/thumb/4f9178ccd7b5e3807d38ca6182791a71_x3.jpg)
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 07 дугаар сарын 10-ны 20 цагаас 07 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2021 оны 07 дугаар сарын 12-ноос 07 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.
Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан | ||
Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.