![](/uploads/202107/news/thumb/a79c45992c36c76d323a82b4b594043a_x3.jpg)
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө, маргааш өдөр Хөвсгөлийн нутгаар ихээхэн хэмжээний бороо орно.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө Завхан, Архангайн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш Хөвсгөл, Булганы нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 07 дугаар сарын 12-ны 20 цагаас 07 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтэйн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2021 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.
Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан | ||
Үзсэн: 1308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.