![](/uploads/202107/news/thumb/3691bff7de7d87037aa3d51a2c046b08_x3.jpg)
Долдугаар сарын 14-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хэрлэн, Барх, Балж, баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Хангай нурууны арын Чулуут мөн Хэрлэн, Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Хараа, Ерөө, Онон,Туул, Сөгнөгөр, Хүдэр, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна.
Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэнэ.Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021.07.14
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 2651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.