Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-07-15 14:41:43

Долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дагуух Зэлтэр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Барх, Балж, баруун хажуугийн Туул, Хэрлэн, Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж Хараа, Ерөө, Онон, Балж, Хүдэр, Халх, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см давсан байна.

Харин Орхон гол Орхонтуул сум, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн аюултай түвшинг тус тус 10 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 16-ны өдөр Хэрлэн гол Багануур болон Өндөрхаан орчимоор усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-07-15


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй