Шууд Chart

Хоршооллын асуудлаарх тусгай арга хэмжээнд оролцов

2021-07-19 11:20:15

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр зохион байгуулсан нийгэм, эдийн засгийг хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй байдлаар сэргээхэд хоршооллын оруулах хувь нэмрийн тухай “Rebuild better together: Cooperatives’ contribution to a people-centered & environmentally just recoveryтусгай арга хэмжээнд Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан оролцов.

Тусгай арга хэмжээг НҮБ-ын Хоршооллыг дэмжих хороо, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас зохион байгуулж, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо, Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, цар тахлын нөхцөлд хоршоологчид хэрхэн хариу арга хэмжээ авч, харилцан дэмжих чиглэлээр хамтран ажилласан туршлагын талаар болон хоршооллыг дэмжих шинэ тутам судалгааны дүнг танилцуулав. Европын комисс болон Монгол Улсын төлөөлөгчид үндсэн илтгэгчээр оролцож, Уганда, Филиппин болон Коста Рика зэрэг улс орнууд тус бүрийн жишээг мөн танилцуулав.

Монгол Улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолын санаачлагчийн хувиар тусгай арга хэмжээнд оролцож, Монгол Улсын эдийн засагт хоршооллын гүйцэтгэдэг үүргийн талаар танилцуулж, хоршооллыг дэмжих хууль эрх зүйн орчны ач холбогдлыг онцлов гэж Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас мэдээллээ.


Хоршооллын асуудлаарх тусгай арга хэмжээнд оролцов  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй