Дэлхийн шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж сорин өрсөлдөх Токиогийн олимп эхлэхэд 4 хоног үлдээд байна. Тус олимп нь цар тахлын улмаас түүхэнд анх удаа бараг үзэгчгүйгээр зохион байгуулагдах гэж байгаа талаар бид мэдээлсэн.
Харин энэ удаад олимпод оролцох тамирчдын хотхоны орны талаар цомхон мэдээлэл хүргэж байна. Та бүхэнд сануулахад "Токио-2020" олимпын наадам түүхэн дэх хамгийн эко олимп болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байсан.
Тэгвэл энэхүү санаа биеллээ олж, олимпын хотхоны зочин тамирчдад зориулсан орнуудыг картонон цаасаар үйлдвэрлэсэн аж. Ор нэг бүрийн даац нь 200 кг. бөгөөд олимп, паралимпын дараа эдгээр ор дахин боловсруулалтад орох аж.
Энэ нь олимпын хотхоны ор дахин боловсруулагдах материалаар хийгдэж буй анхны тохиолдол юм байна.
Олимпын хотхоны цаасан ор | ||
Үзсэн: 2768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.