![](/uploads/202107/news/thumb/6728834a079abd580ec76036eeda78b0_x3.jpg)
Долдугаар сарын 19-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Халх, Хангай нурууны арын Чулуут, өврийн Шар-Ус мөн Хэрлэн голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Хараа, Халх, Улз, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см давсан байна.
Харин Орхон, Онон, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 20-ны өдөр Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 20 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-07-19
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.