Шууд Chart

Их аваргын алганы хээ 500 мянган төгрөгөөс эхлэнэ

2013-07-17 12:30:44

 

Урлаг, соёл, спортын амжилт гаргасан эрхмүүд сайн үйлсийн аянд оролцох болсон. Өчигдөр гэхэд л Олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн кимоноогоо дуудлага худалдаанд нэг сая төгрөгөөс дуудан хоёр сая төгрөгөөр худалдсан. Аварга маань тархины хорт хавдараар шаналж байгаа Б.Танан охинд дуудлага худалдаанаас олсон мөнгөө хандивласан юм.Харин Танан охины аав Банзрагч найман жилийн өмнө шинэ жилийн баяраар Их аваргын гарын хээг авч гэрийнхээ хойморт хүндлэн, хадгалсаар иржээ. Тэрээр уг дурсгалын зүйлээ дуудлага худалдаанд оруулахаар  шийдсэн бөгөөд  Их аваргын гарын алганы хээг тус бүрд нь 500 мянган төгрөгөөс эхэлж дуудах аж.
 
Б.Танан охин Солонгос улсад эмчилгээ хийлгэхэд 180 сая төгрөгт хэрэгтэй байгаа юм байна.
 
Танан охины аав Банзрагчтай 9665-7977 утсаар холбогдож болох юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Их аваргын алганы хээ 500 мянган төгрөгөөс эхлэнэ  
Үзсэн: 1706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй