![](/uploads/202108/news/thumb/c294adeb154ebec5ae989262f315d061_x3.jpg)
2021 оны 08 дугаар сарын 2-ноос 08 дугаар сарын 9-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ 7 хоногт нутгийн хойд хэсгээр бороо, өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 7, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 3921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.