Цөмийн энергийн газрын даргын урилгаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн нэгдүгээр хэлтсийн дарга О.Акуна энэ долоо хоногт манай оронд ажлын айлчлал хийж байна.
Тэрээр ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны 2012-2013 оны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн явц, 2014-2015 онд шинээр төсөл хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, 2016-2017 онд хэрэгжүүлэх төслүүдийн төсөөлөлтэй танилцаж, холбогдох яам, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзах юм.
Хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид, НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзаж тухайн салбарт хэрэгжиж буй төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцоно. Мөн МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Хавдар судлалын үндэсний төв, ХААИС-ийн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллагуудаар зочилж үйл ажиллагаатай нь танилцах ажээ.
Ийнхүү айчлалын үр дүнд Монгол Улсын Засгийн газар, ОУАЭА хооронд 2015-2020 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Цөмийн энергийн газраас мэдээллээ.
Цөмийн энергийн газар 2020 он хүртэлх төлөвлөгөө боловсруулна | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.