Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-08-09 12:02:05

2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 8 дугаар сарын 16-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ 7 хоногт нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай, халуун байна.

Хур тунадас: 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Монголын тал газар,  говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 2398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй