Шууд Chart

Өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ машинтай боллоо

2014-05-20 09:36:11

Хэнтий аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас Хэрлэн сумын “Ач манал”, “Оюуны шим”, “Хэрлэн дом” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинэ авто машин олголоо. 

Шинэ авто машин хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, Эрүүл мэндийн газрын дарга Г.Ганболд, “Inception holding” компанийн захирал н.Жавхлантөгс, “Оюуны шим” өрхийн ЭМТ-ийн дарга Г.Цэнд нар оролцлоо. 
 
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн авто машинд 2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй байсан байна. Тус бүр нь арван сая төгрөгийн үнэтэй probox маркийн авто машиныг тендерт шалгарсан “Inception holding” компани нийлүүлжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ машинтай боллоо   
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй