Шууд Chart

Орон нутгийг хөгжүүлэхэд олон улстай хамтарна

2014-05-20 12:16:21

Монгол Улсын парламентат ёсны хөгжил болон эрх чөлөөт ардчилсан тогтолцоо, эдийн засгийн цаашдын хөгжлийг хангах, гүйцэтгэх засаглалын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улс ХБНГУ-ын Конрад Адэнауерийн сантай 2003 оноос хойш хамтран ажиллаж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус сантай 2007 онд санамж бичигт гарын үсэг зурснаар бүх шатны Засаг дарга, түүний Тамгын газрыг чадавхжуулах, сургалт, зөвлөгөө өгөх, олон улсын хэмжээнд туршлага солилцох, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төслүүдийг хамтран хэрэгжүүлж иржээ.  
 
Энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг, Конрад Адэнауерын Сангийн  Европ, Олон улсын хамтын ажиллагааны төв хэлтсийн орлогч дарга Др.Вольфганг Майер нар гарын үсэг зурлаа.
 
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийт 1500 багийг хамарсан “Багийг хөгжүүлэх хөтөлбөр", “Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь”, “Орон нутгийн удирдлагын менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтуудыг явуулсан ажээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Орон нутгийг хөгжүүлэхэд олон улстай хамтарна  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй