Шууд Chart

МХЕГ АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана

2014-05-20 12:55:58

Энэ өдрүүдэд АНУ-ын Хөдөө аж ахуй, амьтан, ургамал, эрүүл мэндийн хяналтын газрын Бээжин дэх Элчин сайдын яамны атташе, хатагтай Синти Дуер тэргүүтэй  төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Тодруулбал, 2014-2015 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, Санамж бичгийн төслийг хэлэлцэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байгаа юм.

Төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд харилцан санал солилцож нэг удаа уулзаад өнгөрөх бус, хэлэлцэн тохирсон асуудлуудаа бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүрэхийн төлөө тууштай ажиллахаар боллоо.

Мөн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг АНУ-д сургаж мэргэшүүлэх, зөвлөх багш урин сургалт зохион байгуулах талаар ч санал солилцсон байна. Айлчлалын хүрээнд талууд мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, хорио цээр, хүнсний аюулгүй байдал болон бусад асуудлыг хэлэлцэх юм. Үүнээс гадна АНУ-ын "APHIS FSIS" байгууллагатай хамтран ажиллах Санамж бичгийн төслийг тохирон гарын үсэг зурахад бэлэн болгох ажээ.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МХЕГ АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй