![](/uploads/201405/news/thumb/a70e7a58f0f88feeedd74d556f6bb053_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2013 оны хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралджээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Уянга нар оролцон саналаа хэлж, ажлын дэд хэсгийн гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.
УИХ-ын Тамгын газрын хяналт үнэлгээний хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд (2013 оны байдлаар) хяналт, шинжилгээ хийж ирүүлснийг танилцуулжээ. Түүнчлэн ажлын дэд хэсгийн гишүүдэд дараах үүрэг чиглэлийг өгчээ. Үүнд:
Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийнхээ агуулга, зорилтод мониторинг хийсэн эсэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх аргачлалдаа тайлбар ирүүлэх,
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120 тоот “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” тогтоолын биелэлтийг гаргаж ирүүлэх,
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) ирүүлсэн тайланд хэрэгжүүлэх ажлууд нь 0-10 хувийн биелэлттэй явж буй яам, агентлагуудаас холбогдох тайлбарыг бичгээр тус тус авахаар шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэжээ | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.