Шууд Chart

Ж.Энхбаяр: Газрын тухай хуулийн төслийг бүлгээр хэлэлцэх хэрэгтэй

2014-05-20 13:12:06

Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн А.Бакей, Су.Батболд, Ж.Батсуурь, Г.Баярсайхан, С.Ганбаатар, Ц.Цолмон, Ж.Энхбаяр болон холбогдох бусад албаны хүмүүс оролцсон юм.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг чөлөөлж УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг оруулж ажиллуулах санал ирүүлжээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хуулийн төсөл дэх зарчмын хувьд маргаантай байгаа асуудлуудын талаар ажлын хэсэгтэй зөвлөлдөж УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар оруулж, бүлгийн албан ёсны байр суурийг илэрхийлэх хэрэгтэй гэсэн саналыг гаргаснаар хуралдааныг 10 хоногийн хугацаагаар хойшлууллаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ж.Энхбаяр: Газрын тухай хуулийн төслийг бүлгээр хэлэлцэх хэрэгтэй   
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй