Шууд Chart

Салбарын ахмадуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв

2021-08-18 10:58:13

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын Ахмадын хорооны гишүүд, төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус хорооны ахмадууд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өндөр хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсын гадаад харилцааны бодлого, залгамж чанарыг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаад талархал илэрхийлж, цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад харилцааны салбарын нэг эд эс болсон Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын ахмадуудыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн хамт тэдний туршлага, мэдлэгээс залуу үеийнхэнд зааж  сургах, гадаад харилцааны салбарын үйлчилгээ аж ахуйн боловсон хүчин, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, тэдний сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэгт ахмадуудын оролцоо дэмжлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Салбарын ахмадуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй