![](/uploads/202108/news/thumb/f4ac6a8eba7d30d6b1fb5f2e18ab8884_x3.jpg)
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 80-155 см нэмэгдэж үерийн түвшинг 100-200 см, Хангай нурууны арын Чулуут, өврийн Буянт, Богд, Увс нуурын савын Баруунтуруун, Тэс зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 35-45 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бүгсий, Идэр, Тэс, Баруунтуруун, Чигж, Хархираа, Төгрөг, Улз болон Сэлэнгэ мөрний адгаар үерийн түвшинг 30-45 см, Буянт, Халх болон Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 5-25 см даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 15-20 см, Чулуут гол Өндөрулаан сум орчимд 20 см, Дэлгэрмөрөн гол Мөрөн орчимд 20 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-08-18
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.