Шууд Chart

АН-ын бүлэг Монголбанкинд үүрэг өглөө

2014-05-20 14:26:19

Өчигдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тус бүлэг хуралдаанаараа гурван асуудлыг хэлэлцсэн байна.

Тодруулбал, Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн тул тус бүлэг хурал бүр дээрээ Ерөнхий сайдын мэдээллийг сонсч  цаашид хийх ажлуудад нь чиг үүрэг өгсөн байна.

Мөн “Монголбанк”-ны холбогдох мэргэжилтнүүдээс мэдээлэл сонсчээ. Энэ үеэр АН-ын бүлэг арилжааны банкуудад олгодог төрийн мөнгө хэр зөв зохистой зарцуулагдаж байна гэдгийг шалгахыг Монголбанкинд даалгажээ.
 
Түүнчлэн бүлгийн хуралдааны үеэр Нийслэлийн удирдлагууд энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлаа АН-ын бүлэгт танилцуулсан байна. Тэдний мэдээллийг сонссоны дараа АН-ын бүлгээс Хотын дарга болон Эдийн засгийн хөгжлийн сайд нарын хоорондох маргаанаас болж нийслэлд “Гудамж” төслийг хэрэгжүүлэхгүй гэх мэдээлэл гарсан учраас энэ асуудлыг цэгцлэхийг даалгажээ.
 
Мөн АН-ын бүлгээс энэ асуудлаа цэгцлэж, нийслэлийн “Гудамж” төслийг үргэлжлүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт өгсөн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын бүлэг Монголбанкинд үүрэг өглөө  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй