Шууд Chart

Гадаадын консулын ажилтнууд уулзав

2014-05-20 15:43:55

Өнөөдөр Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажлын хүрээнд гадаад орны виз мэдүүлэх ажиллагааг монгол иргэдэд хялбар дөхөм болгох асуудлаар Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын консулын ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатарт байгаа гадаадын нийт 14 дипломат төлөөлөгчийн газрын 28 консулын ажилтан, дотоодын  байгууллагуудаас Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх газар, Хүйсийн тэгш эрхийн төвийн төлөөлөл тус тус оролцсон юм.
 
Монгол Улсын визийн бодлого, цаашдын чиг хандлага, дотоодын хууль, журамд гарч байгаа өөрчлөлтүүд болон төрийн зарим байгууллагуудад бүтэц зохион байгуулалтын талаар гарч буй өөрчлөлт, эрхэлж байгаа чиг үүргийн талаар тус хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Түүнээс гадна  гадаад орны Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийг сонсон, гэнэтийн яаралтай асуудал гарах тохиолдолд шуурхай шийдвэрлэдэг арга механизм бий болгох талаар санал солилцсон байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гадаадын консулын ажилтнууд уулзав  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй