Шууд Chart

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналыг хүргүүлжээ

2014-05-20 16:12:34

Өчигдөр УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс, тодруулбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргалыг огцруулах тухай саналаа УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна.
 
Хуулийн дагуу Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой байтал хангалттай сайн ажиллаж чадаагүй  учраас өнөөдөр валютын ханш өссөн хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн энэхүү төгрөгийн үнэгүйдлээс болж эдийн засгийн хямрал болж ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа учраас Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцрох нь зүйтэй хэмээн үзжээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналыг хүргүүлжээ  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй