Шууд Chart

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна

2014-05-21 09:23:22

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тойрогтоо ажиллаж байна.

Гишүүд өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн найман хорооны 500 гаруй иргэнтэй уулзсан бол өчигдөр тус дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчидтай уулзаж 2013 онд хийсэн ажлаа тайлагнажээ. Баянгол дүүрэг 23 хороотой бөгөөд энэхүү уулзалт нь 14 дэх удаагийн уулзалт болж байгааг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцлон тэмдэглэж иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал, доголдолтой цахилгаан шатны асуудал болон нийтийн орон сууцны дээврийн засвар шинэчлэлийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн тухай танилцуулжээ.

Тус уулзалтад Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагууд оролцож иргэдийн өргөдөл хүсэлтийг давхар хүлээн авсан бөгөөд тус байгууллагуудаар дамжуулан уулзалтад хүрэлцэн ирсэн 300 гаруй иргэн бичгээр санал хүсэлтээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй