![](/uploads/201405/news/thumb/c9f01e6a60cdafe4303d5727b4bfda1f_x3.jpg)
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор манай улсын эдийн засаг хурдтай өсч байгаа. Гэтэл өнөөдрийн тендерийн тогтолцоогоор төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих төслүүд цаг хугацаандаа хэрэгждэггүй, нийтэд үр ашиг багатай байна гэж үзэж байгаа аж. Энэ нь Засгийн газрын хурдтай, шуурхай, үр ашигтай, олонхид чиглэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхтэй уялдуулан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч УИХ-ын даргад танилцууллаа.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар тухайн тендерт гарсан гомдол, түүнийг шийдвэрлэх хугацаанаас шалтгаалан төсөл, арга хэмжээ цаг хугацаандаа хэрэгжихгүй уддаг байдал арилна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд онцлон тэмдэглэсэн байна.
Н.Батбаяр сайд хуулийн төсөл өргөн барив | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.