Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2021-08-26 15:38:39

Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ:

2021 оны 08 дугаар сарын 26-ны 20 цагаас 08 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм,  өдөртөө  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод- Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.  


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй