Шууд Chart

Монгол Шведийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

2014-05-21 10:33:58

Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнгөрсөн даваа гарагт Гадаад харилцааны яаманд болжээ.

Уг арга хэмжээг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын Швед, Монголын парламентийн бүлгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцов. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын тэргүүн нар болон Шведийн Вант Улсын Өргөмжит консул зэрэг хүмүүс оролцсон байна.
 
Энэ үеэр Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ларс Фреден Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд Шведийн Вант Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Монгол, Швед Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж, харилцааны үндсийг бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой айлчлал болсныг онцложээ.
 
Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Ларс Фреденийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын комисс байгуулах талаар хоёр тал санал солилцож, энэ асуудлыг судалж хамтын ажиллагааны тодорхой чиглэлээр ажиллах Засгийн газар хоорондын комисс байгуулах нь зүйтэй талаар санал солилцсон байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол Шведийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй