Шууд Chart

Тайландад зорчих иргэдийн анхааралд

2014-05-21 10:38:59

Тайландад үүсээд буй улс төрийн тогтворгүй байдлын улмаас тус улсын арми 2014 оны тавдугаар сарын 20-ны өдөр улс орон даяар цэрэг дайны онц байдал зарлажээ.

Иймд манай иргэд тус улсад зорчихдоо олон нийт цугласан газар очихоос зайлсхийх, туйлын сонор сэрэмжтэй байж, хууль сахиулах байгууллагуудын зөвлөмжийг чанд мөрдөхийг зөвлөж байна.
 
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-нд хандана уу.
 
ЭСЯ-ны утас: 66-2-381-1400, 02-392-1011,
Цахим шуудан: bangkok@mfa.gov.mn
Хаяг: Embassy of Mongolia, 100/3 Soi Ekkamai 22, Sukhumvit 63, Klongton Nua, Wattana, Bangkok 10110
 
Монгол Улсын Гадаад Харилцааны яам
Нийтэлсэн: О.Энхмаа

Тайландад зорчих иргэдийн анхааралд   
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй