![](/uploads/201405/news/thumb/47324cecfebbda005363f8830032661c_x3.jpg)
“Монголын Эрчим хүч-2014” олон улсын хоёр дахь удаагийн хурал, үзэсгэлэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпораци хамтран зохион байгуулж байгаа уг олон улсын хуралд ОХУ, Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцож Монголын эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан сэдвийн асуудлыг хөндөж ярилцах юм байна.
Энэ удаагийн “Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал, үзэсгэлэн нь “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ- ШИНЭ БОЛОМЖ” уриан дор болох бөгөөд энэ чиглэлд хийгдэж байгаа шинэ ажлын тухай болон учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар тодорхой ярилцах юм.
Харин үзэсгэлэн нь Чингисийн талбайд гарах бөгөөд үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын аж ахуйн нэгж, компаниуд оролцох ажээ.
“Монголын Эрчим хүч-2014” олон улсын хурал болно | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.