![](/uploads/201405/news/thumb/b1ad325a1920aa0ccd85825715337143_x3.jpg)
ҮХАА-н сайд Х.Баттулга сайдын суудлаас чөлөөлөгдөх хүсэлт өргөн барьсны дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж түүнийг сайдаас чөлөөлсөн. Х.Баттулга гишүүнийг сайдын суудлаас буусан даруйд түүний орны хүнийг хэн байх талаар яриа гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан.
Харин өнөөдөр Засгийн газраас ҮХАА-н сайдын ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт хариуцуулах болсон талаар мэдээллээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбогдуулж 2014 оны тавдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын тухай хуулийн 21.4, 23.1.5, 30.1-д заасныг тус тус үндэслэн 63 дугаар захирамж гаргаж, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягт хариуцуулжээ.
Ерөнхий сайдын үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалтуудад:
21.4.Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно,
23.1.5.Энэ хуулиар тогтоосон үндсэн хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина. Шаардлагатай бол тэдгээрт нэмэлт ажил үүрэг хариуцуулж болно. Хэрэв энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Монгол Улсын сайд нарын эрхлэх асуудлыг нэгээс нөгөөд шилжүүлэх, нэг орон тоонд нэгтгэх, шинэ орон тоонд тусгаарлан хариуцуулах зэрэг өөрчлөлт оруулах бол энэ тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр гүйцэтгэнэ,
30.1.Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана гэж заасан байдаг ажээ.
Х.Баттулга сайдын ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариуцахаар болжээ | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.