Шууд Chart

Өрх толгойлсон хоёр эмэгтэйд гэр өгчээ

2014-05-21 16:16:40

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Жилийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсээс олон арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

Тухайлбал, өнөөдөр тус хэлтэс “Түмний итгэл сумади” ТББ-тай хамтран дүүргийн 10, 22 дугаар хорооны өрх толгойлсон хоёр эмэгтэйд гэр олголоо. Мөн дүүргийн хороодын төлөөлөл болох харж асрах үр хүүхэдгүй болон амьдралын түвшин доогуур 28 ахмадад гурил, будаа, гарын бэлэг зэргийг гардуулжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Өрх толгойлсон хоёр эмэгтэйд гэр өгчээ  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй