![](/uploads/201405/news/thumb/e38b1bb73d472a52455c8b77e208be88_x3.jpg)
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр ХБНГУ-ын Холбооны эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгч Ё.Циеркэ тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүйн яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж хоёр улсын Цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Холбооны эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгч Ё.Циеркэ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж хоёр орны Цагдаагийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.
Х.Тэмүүжин сайд ХБНГУ-ын эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгчтэй уулзлаа | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.