Шууд Chart

Экспортыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээг авна

2014-05-22 09:27:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Экспортыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээг авах шийдвэрийг гаргалаа.

Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хоёр тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн, арилжааны банкнаас зээл олгохоор шийдвэрлэсэн төслүүдийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгоход шаардагдах 100 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрлөө.
 
Тус хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгалаа.
 
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслүүдийг сонгох шалгаруулах ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжээс экспортыг дэмжих, нэмэгдүүлэх 131, импортыг орлох 757 бусад 200 төсөл ирүүлсэн. Экспортыг дэмжих төслүүдийн 61 хувь нь малын түүхий эд боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүд байгаа бол импортыг орлох төслүүдийн 30 хувь нь барилгын материалын үйлдвэрлэл, 26 хувь нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл байна.
 
Нийт төслүүдийн хүрээнд хоёр тэрбум ба түүнээс доош төгрөгийн зээл хүссэн 579 төсөл байгаа бөгөөд хүссэн санхүүжилтийн хэмжээ нь 341 тэрбум төгрөг байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Экспортыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээг авна  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй