![](/uploads/201405/news/thumb/e2dc03e85bff967f1e62e2907aa31c12_x3.jpg)
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын хооронд боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулахаар болжээ. Тус хэлэлцээрийн төслийг хоёр тал зарчмын хувьд тохиролцсон бөгөөд хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягт зөвшөөрчээ.
"Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийг байгуулснаар хоёр улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, багш, судлаачдыг сургах, боловсролын салбарын талаарх мэдээлэл солилцох улмаар боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг судлах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Хэлэлцээр нь таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цаашид тав, таван жилийн хугацаагаар сунгаж байхаар тогтжээ.
Бразил улстай боловсролын салбарт хамтран ажиллана | ||
Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.