Шууд Chart

Монгол-Тайландын Засгийн газар хоорондын Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулна

2014-05-22 09:32:53

Тайландын Вант Улсын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинаватын 2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Хоёр талын хамтын ажиллагааны Зөвлөл байгуулсан. Тус зөвлөлийн анхдугаар хуралдааныг Монгол-Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд 2014 оны тавдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хоёр талын хамтын ажиллагааны Монгол-Тайландын Засгийн газар хоорондын Зөвлөлийн анхдугаар хуралдааны тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Г.Цогтсайханд даалгажээ.
 
Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, хуралдааны протоколд гарын үсэг зурах юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол-Тайландын Засгийн газар хоорондын Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулна  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй