![](/uploads/201307/news/thumb/6b999399daa14fd3ac9bdf555b52114f_x3.jpg)
Энэтхэг хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах зорилгоор үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч тус улсын Бихар хотын нэгэн бага сургуульд хүүхдүүд үдийн хоолондоо хордсон хэрэг гарсан байна. Үдийн хоол 12-оос доош насны 47 хүүхэд идэн төд удалгүй 19 хүүхэд нь нас барсан аж. Үлдсэн хүүхдүүдийн биеийн байдал муу байгаа ч нас барсан хүүхдүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
Сургуулийн хоолонд хордож нас барсан хүүхдүүдийн гэр бүлд тус бүр 200 мянган рупи буюу 3370 доллар нөхөн олгохоор болсон байна.
Энэтхэгт 19 хүүхэд нас баржээ | ||
Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.