Шууд Chart

УИХ-ын дарга боловсролын шинэчлэлийн талаар лекц уншлаа

2014-05-22 09:42:29

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Монгол Улсын Боловсролын Их сургуульд зочилж, оюутнуудад боловсролын шинэчлэлийн талаар лекц уншлаа.

Тэрээр боловсролын шинэчлэл буюу боловсролын шинэ хандлага сэдвээр илтгэл тавьсан юм. УИХ-ын дарга илтгэлдээ уламжлалт боловсролын системийг орчин цагийн боловсролын чиг хандлагатай хослуулан, багш зөвхөн ном цээжлүүлдэг биш оюутанд тусладаг, зөвлөдөг туслах нь байх хандлага руу шилжих хэрэгтэйг дурдлаа.
 
Түүнчлэн даяарчлал, вэб соёл иргэншил, технологийн хурд болон хэрхэн үнэ төлбөргүй интернэт ашиглан  суралцаж болох талаар зөвлөгөө өгсөн юм. Мөн тэрээр “Khanacademy” сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, хэн ч хаанаас ч үнэгүй сурч болно. Удахгүй Монгол Улс энэ сургуульд нэгдэж, монгол хэлээр суралцах боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд орчуулгын зардалд улсын төсвөөс 500 сая төгрөгийг төсөвлөсөн” гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дарга боловсролын шинэчлэлийн талаар лекц уншлаа  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй