![](/uploads/201405/news/thumb/ab4edad5df012be59dda934feb712af4_x3.jpg)
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган дөнгөж сая гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн чуулганаар үндсэн 15 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр хэлэлцэж дуусахгүй бол маргаашийн нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Чуулганы эхэнд УИХ-ын дарга З.Энхболд буцаан татаж буй хуулийн төслүүдийг танилцууллаа. Засгийн газраас 2014 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу буцаан татаж буй ажээ.
Харин одоо чуулганы хуралдаанаар “Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай” маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны дүгнэлтийг сонсож байна.
Чуулганы хуралдаан эхэллээ | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.