![](/uploads/202109/news/thumb/cc5446bbfb18392ebf1b94e863298fa8_x3.jpg)
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Төв, Сэлэнгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
2021 оны 09 сарын 08-ны 20 цагаас 09 сарын 09-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 1-3 хэм хүйтэн, бусад нутгаар 0-2 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2021 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 12-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ | ||
Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.