![](/uploads/201405/news/thumb/93ce37b4d4af82867f2917cd7a2a680c_x3.jpg)
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр гадаад улсад суугаа Элчин сайдуудтай цахим ярилцлага хийлээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсантай холбогдуулж энэхүү цахим уулзалтыг хийсэн аж.
Элчин сайдуудтай хийсэн цахим уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Дэмбэрэл болон ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Болор нар оролцсон юм. Тус цахим уулзалтад нийт 13 элчин сайд оролцож, цаг үеийн болон тулгарч байгаа асуудлаа танилцуулан харилцан санал солилцсон бөгөөд хүндэтгэх шалтгааны улмаас БНХАУ, ОХУ-д суугаа хөрш орнуудын Элчин сайдууд оролцоогүй юм.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Дэмбэрэл, гадаад харилцааны бодлогын чиглэлд нэн тулгамдсан асуудал болоод цаашид зайлшгүй авч хэрэгжүүлэх ажил хэргийн талаар үнэтэй санал хэлэхийг Элчин сайдуудаас хүссэн юм.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд сүүлийн жилүүдэд гадаадад боловсон хүчин бэлтгэх цар хүрээ нэмэгдэж буйг цохон тэмдэглээд аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн олон ажлууд үр дүнгээ өгч байгааг харгалзан энэ ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Мөн гадаад улс оронд төрж, өсөн хүмүүжиж байгаа Монгол хүүхдүүдийн эх хэлний асуудал тулгамдсан гол зүйл болоод байгааг Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Ганди онцлоод Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд онлайн хэлбэрээр хүүхдүүдэд хичээл заах хүсэлт гаргасан ч одоогоор хариу ирүүлээгүйг дуулгасан юм.
Байнгын хорооны гишүүд гадаад улсад суугаа Элчин сайдуудтай цахим ярилцлага хийв | ||
Үзсэн: 1661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.