Шууд Chart

УИХ-ын гишүүд цэцийн дүгнэлтийг сонслоо

2014-05-22 11:21:59

УИХ-ын чуулган өнөөдрийн нэгдсэн хуралдааныхаа эхэнд Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай” маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо.

Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.
 
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа энэ маргааныг хянан хэлэлцээд Арбитрын тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
 
Цэц маргаж байгаа асуудал Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуул асуух гишүүн байсангүй. Тиймээс Цэцийн дүгнэлтийг сонссоноор эхний асуудлыг хэлэлцэж дууслаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүд цэцийн дүгнэлтийг сонслоо  
Үзсэн: 1496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй