Шууд Chart

Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсож магадгүй

2014-05-22 12:53:35

Барилга хот байгуулалтын яамны Зураг төсөл эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяа Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори болон Төв цэвэрлэх байгууламжийн ажил байдалтай сайд Ц.Баярсайхан танилцлаа.

Төв цэвэрлэх байгууламж 1969 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 160 куб метр усыг хүлээн авч 80-85 хувиар цэвэршүүлэн Туул голд нийлүүлдэг байна. Хэдийгээр олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч  төслийн хугацаанд эвдрэл доголдол гарсан ажээ. Энэ үеэр Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд эрээвэр хураавар тоног төхөөрөмж бүхий цэвэрлэх байгууламжид шинэчлэл өргөтгөл хийхгүй бол жил хагасын дараагаас ачааллаа дийлэхгүй зогсоход хүрнэ, тиймээс шинээр цэвэрлэх байгууламж барих хэрэгтэй гэсэн хүсэлтийг тавьж байлаа.
 
Энэ чигээрээ ажиллавал Улаанбаатар хотын ачааллыг нэгэнтээ дийлэхээ больсон Төв цэвэрлэхэд Японы Жайка өргөтгөл хийх санал тавьсан байгаа юм байна.  Хоногт 63 куб метр бохир ус хүлээн авах хүчин чадал бүхий өргөтгөл хийх ба төслийн өртөг 319 тэрбум төгрөг, жилийн 0.1 хувийн хүүтэй 10 жилийн дараагаас хүүгээ төлөх нөхцөлтэй санал аж.
 
Харин одоо тус байгууламжид 8.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 ширхэг хиймэл нуур байгуулах ажил хийгдэж байна. Ингэснээр төв цэвэрлэхэд ирж буй бохирыг байгалийн аргаар цэвэрлэж,  цэвэрлэгээ хийгдсэн усыг 2000-ийн шугмаар буцаан хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэн Туул голд нийлүүлэх юм байна.
 
Сайд Ц.Баярсайхан Төв цэвэрлэх байгууламжийн өмнө тулгамдаж буй асуудлыг газар дээр нь үзэж, шинээр цэвэрлэх байгууламж барих өртөг тооцоо, техник тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж ирэхийг хүслээ. Аль болох хурдан хугацаанд хэрэгжүүлэхийн тулд олон улсын нээлттэй тендерээр  зураг, гүйцэтгэлийг хамтад нь зарлаж шийдэх талаар ярилцлаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсож магадгүй   
Үзсэн: 2177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй