Шууд Chart

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион явууллаа

2014-05-22 13:42:37

Хан-Уул дүүрэгт өчигдөр Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд байрлах ИНЕГ-ын харьяа сэргээн засал сувиллын цогцолборт сургалт, дадлагыг зохион явуулжээ. 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, дадлагад дүүргийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ИНЕГ-ын харьяа сэргээн засал сувиллын цогцолбор, Чингис Хааны хүрээ ХХК, Бат бэх ремикон ХХК, Прожти ХХК-иудын 56 ажилчин, ХАБЭА, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргааны 11 байгаль хамгаалагч, дүүргийн Улаанзагалмайн хорооноос хоёр ажилтан, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн есөн алба хаагч, Онцгой байдлын хэлтсийн 24 алба хаагч нийт 102 хүн оролцсон байна.
 
Энэхүү сургалтын  гол зорилго нь нийслэлийн  ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг  аялал жуулчлал амралтын газруудыг хамруулж тэдэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах амрагчдад хяналт тавих,  ой хээрийн  болон обьектийн түймрийг унтраах аргачлал мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг онолын болон дадлагаар тайлбарлан  ойлгуулахад оршжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион явууллаа  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй