“Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал өнөөдөр эхэллээ. Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпорациас зохион байгуулж буй энэ хуралд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Франц, Тайланд, Герман, Их Британи зэрэг 13 орны төлөөлөгч, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Хурлаар эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан асуудлыг хөндөж ярилцах юм. Түүнчлэн уг хуралд БОНХ-ийн дэд сайд Б.Тулга оролцож ногоон хөгжил, ногоон эдийн засгийн зорилго, зорилтын талаар үг хэлсэн юм.
Мөн хурлын үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил, Дулааны цахилгаан станц барихаар төлөвлөгдсөн Хэнтий, Төв, Архангай, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн Засаг дарга нартай гэрээ байгууллаа. Эрчим хүчний салбарын олон улсын хурал энэ сарын 24 -нд өндөрлөнө.
“Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал эхэллээ | ||
Үзсэн: 1299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.