![](/uploads/201405/news/thumb/3f96521d7396a34774b8403a9b4f557e_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Тодруулбал, “царцаасан” барилгуудад хийх төсвийн талаарх байнгын хорооны ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж байгаа юм. Төсвийн тодотголыг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн шалгуур үзүүлэлтийг хангах, УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг биелүүлэх, УИХ-аас шинээр батлагдсан хууль, бусад шийдвэр, Засгийн газрын тогтоолуудыг төсвийн боломж нөөцтэй уялдуулан оновчтой зохион байгуулах, Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд “0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх зарчмыг баримталсан байна гэж Төсвийн байнгын хороо үзжээ.
Түүнчлэн ажлын хэсгээс нийт зарчмын зөрүүтэй саналуудаас зарим саналаа буцаан татаж байгаа талаар мэдээллээ.
Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.