Шууд Chart

“Мөнгө угаах болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг таниулах нь” сургалт болно

2014-05-22 14:49:13

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран “Мөнгө угаах болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг таниулах нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Сургалтад гадаад валютын арилжаа, зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн 45 байгууллагын хувьцаа эзэмшигч нар оролцох юм байна.
 
Сургалт тавдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт Төрийн тусгай хамгаалалтын газрын харьяа “Маршал” харшид болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Мөнгө угаах болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг таниулах нь” сургалт болно  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй