Шууд Chart

Хоёр килограмм “мими” гэх мансууруулах бодис хилээр гаргахыг завджээ

2014-05-22 15:28:04

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Үүний үр дүнд Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой ашиглан улсын хилээр орох чиглэлд 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдөр нэвтэрсэн 2783 ӨМА улсын дугаартай фургон авто машинд биет шалгалт зохих хууль, журмын дагуу хийсэн байна. Гэтэл уг авто машинаар зорчиж явсан Монгол Улсын иргэн Ц нь “мими” гэх мансууруулах төрлийн бодис байж болзошгүй хоёр кг орчим нунтаг цагаан зүйлийг авто машины эд ангид нууж улсын хилээр нэврүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Гаалийн байгууллага эрүүгийн шинж чанартай энэ хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар Тагнуулын байгууллагын мэдээлэлд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг оновчтой зохион байгуулсан байна.  Уг үйл ажиллгааны үр дүнд 2014 оны гуравдугаар сарын зургааны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Я, Ц  -гийн гар тээш, биед гаалийн хяналт шалгалт хийхэд үнэт металлаар хийгдсэн, алмазан шигтгээтэй 18 нэр төрлийн үнэт зүйлс гэх барааг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хууль бусаар улсын хилээр гаргах гэж байсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.

Зөрчлийг илрүүлсэн гаалийн улсын байцаагч нар болон тагнуулын ажилтнууд дээрх 18 нэр төрлийн үнэт зүйлс гэх бараа тус бүрийн сертификат дээрх  үнэлгээг нэмж тооцоход 3.560.000.000 төгрөг болж байсан бөгөөд энэ нь нэг ам.долларын ханшийг 1780 төгрөгөөр үндэслэн тооцоолсон үнэ аж. 

Барааны эзэн гэх Я нь  дээрх үнэт эдлэл гэх бараагаа хоёр сая ам.долларын үнэтэй гэж амаар мэдүүлж байсан байна.
Гаалийн улсын байцаагч  уг эрүүгийн шинжтэй хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж Тагнуулын байгууллагад эд мөрийн баримтын хамтаар шилжүүлжээ.
 
 
Үүнээс гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар Алтанбулаг боомтоор  2014 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ОХУ- аас зорчин явсан зорчигчдийн гар тээшинд гаалийн хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар Монгол Улсын иргэн С нь гар тээшиндээ их хэмжээний эм, эмийн зүйл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Уг эрүүгийн шинж чанартай хэрэгт хойшлуулшгүй  ажиллагаа явуулж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хоёр килограмм “мими” гэх мансууруулах бодис хилээр гаргахыг завджээ  
Үзсэн: 3242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй