Шууд Chart

Р.Гончигдорж Британийн сайдыг хүлээн авч уулзлаа

2014-05-22 15:55:53

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хюго Свайрыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ноён Хюго Свайр болон дагалдан яваа албаны бусад хүмүүсийг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд Монгол Улс Их Британи Умард Ирландын Вант улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2013 онд тэмдэглэн өнгөрүүлсэн тухай онцлов.
 
Ноён Хюго Свайр, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзаж байгаадаа талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг цаашид боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэх боломжтой гэж онцлон тэмдэглэв. УИХ-ын дарга Р.Гончигдорж Монгол Улс хууль, эрх зүй, шүүхийн томоохон шинэчлэл /law inforcement agency/ хийж буй. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтарч ажиллах, хууль сахиулах боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр танай улсын туршлагаас судлах шаардлагатай байгааг тэмдэглээд Монгол Улс Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө Британийн Кембрижийн боловсролын тогтолцоог нэвтрүүлэхээр болсныг дурдаж, энэхүү хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Нийтэлсэн: О.Энхмаа

Р.Гончигдорж Британийн сайдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
194.183.148.xxx [194.183.148.xxx] 2014-05-22 22:08
Goncigoo heden ööriin duu naraa yavuulah saihan bolomjoo neej baigaa yum b.daa.ÖÖriinhöö dii avgain duu taniliin hediigee ulsiin buyniig saihan nereer ideh gej b,gaa.Er ni ulsad setgel gargaj buyn bolson yum b.gaa yum uu.duu ni lav Huuliin angi tögssön.Angild har ajil hiij b.gaa yumdag geh jisheenii boioocee.Hudlaa jujig tavij hicneen zarlaga gargaj baigaagaa.

Бидэнтэй нэгдээрэй